info@khosbilig.mn 7720-2525 · 9963-6785 Даваа–Баасан 09:00–18:00 · Шуурхай 24/7 Холбоо барих
ХОС БИЛИГ
ХОС БИЛИГ СЕКЬЮРИТИ ХОЛДИНГ ХХК АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БИД МАНЛАЙЛНА
24/7 Найдвартай хамгаалалт

Төгс үйлчилгээг бид 24/7 түүчээлнэ

Бид сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж, алба хаагчдаа шинэлэг арга барил, мэргэжлийн өндөр ур чадварт тогтмол сургадаг. Ёс зүй, сахилга батыг эрхэмлэн, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан тэргүүлэгч компаниудын нэг.

Үнийн санал авах
24/7 Найдвартай хамгаалалт

Таны аюулгүй байдал — 24/7 хяналтад

Өмч хөрөнгө, ажилтан, бизнесийн тань аюулгүй байдлыг орчин үеийн технологи, мэргэжлийн хамгаалалтын үйлчилгээгээр найдвартай хамгаална.

Үйлчилгээний чиглэл
24/7 Найдвартай хамгаалалт

Дуудлага бүрт — бид 24/7 бэлэн

Тусгайлан бэлтгэгдсэн шуурхай ажиллагааны баг нь дохиолол, дуудлага бүрд богино хугацаанд газар дээр нь очиж, нөхцөл байдлыг шуурхай хяналтдаа авна.

Дэлгэрэнгүй үзэх
Мөнх Даатгал ХХК Даатгагч түнш
Даатгалтай хамгаалалтын алба

Хохирлыг 90% хүртэл барагдуулна

Даатгалын байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд хамгаалалтын албаны буруугаас хохирол учирсан нь тогтоогдвол 90 хүртэлх хувийг барагдуулна.

Дэлгэрэнгүй үзэх
Танилцуулга

Хамтдаа бүтээлцсэн 9 жил

Аюулгүй байдлыг бид мэргэжлийн түвшинд хамгаална.

«Хос Билиг Секьюрити Холдинг» ХХК нь Монгол Улсын Үндсэн хууль, «Гэрээт харуул хамгаалалтын тухай» хууль болон холбогдох хууль, дүрэм, журам, эрх зүйн актуудыг үйл ажиллагаандаа чанд мөрдөн ажилладаг, харуул хамгаалалтын салбарт 9 дэх жилдээ тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллага юм.

Бид аюулгүй байдлыг зөвхөн хамгаалалтын үүрэг бус, харилцагчийн хөрөнгө, ажилтан, үйл ажиллагааны тасралтгүй байдал, нэр хүндийг хамгаалах стратегийн чухал хэсэг гэж үздэг. Тиймээс бид хамгаалалтын үйлчилгээг харилцагчийн онцлог, объектын эрсдэлийн түвшин, үйл ажиллагааны хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөж, мэргэжлийн өндөр түвшинд хүргэхийг зорин ажилладаг.

Үйл ажиллагаандаа MNS 6908:2021 «Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ» үндэсний стандартыг мөрдөж, орчин үеийн арга барил, мэргэжлийн боловсон хүчин, хариуцлагатай менежментэд тулгуурлан хамгаалалтын үйлчилгээг үзүүлж байна.

Сүүлийн 5 жилийн хугацаанд бид өндөр эрсдэлтэй, тусгай шаардлага бүхий объектуудад хамгаалалтын үйлчилгээ үзүүлж, салбарын туршлага, мэргэжлийн чадавхаа тасралтгүй хөгжүүлэн ажиллаж ирсэн. Үүнд уул уурхайн олборлолт, боловсруулах үйлдвэр, нүүрсний кемп, бизнесийн төвүүд зэрэг үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшин өндөр объектууд багтдаг.

Бидний зорилго бол зөвхөн объектыг хамгаалах бус, харилцагчийнхаа аюулгүй, тогтвортой үйл ажиллагааны найдвартай түнш байх явдал юм.

Мэргэжлийн хамгаалалт. Найдвартай түншлэл. Тогтвортой аюулгүй байдал.

«Хос Билиг Секьюрити» ХХК-ийн оффисын үүд, байгууллагын туг Удирдлагын зөвлөгөөн
9дахь жилдээ
0
дахь жилдээ тогтвортой
0%
хүртэл хохирол барагдуулалт
24/7
нэгдсэн операторын хяналт

Үйлчилгээний чиглэл

Улаанбаатар дүүргийн бүсүүд

Бүсчилсэн зохион байгуулалттай нэгжүүд

Улаанбаатар хотыг гурван бүсэд хувааж, хөдөө орон нутгийг тусгай нэгжээр хариуцан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлнэ.

01
Улаанбаатар хот

Төв бүс

Хотын төв бүсийн объект, байгууллагуудын хамгаалалтыг хариуцан зохион байгуулна.

02
Улаанбаатар хот

Баруун бүс

Баруун бүсийн объект, байгууллагуудын хамгаалалтыг хариуцан зохион байгуулна.

03
Улаанбаатар хот

Зүүн бүс

Зүүн бүсийн объект, байгууллагуудын хамгаалалтыг хариуцан зохион байгуулна.

04
Орон нутаг

Хөдөө орон нутаг

Баянхонгор, Дорнод, Дорноговь аймаг дахь уул уурхайн олборлолт, үйлдвэр, кемпийн хамгаалалтыг тусгай нэгжээр хариуцна.

Манай хамт олон

Аюулгүй байдал — бидний хамтын хариуцлага

Мэргэжлийн удирдлага, чадварлаг хамгаалалтын ажилтнууд, нэгдсэн зохион байгуулалтаар харилцагчийн аюулгүй байдлыг хамтдаа хангана.

Байгууллагын удирдлагын уулзалт

Өргөн хүрээний үйл ажиллагаа, нэгдсэн мэргэжлийн баг

«Хос Билиг Секьюрити Холдинг» ХХК нь Улаанбаатар хотын 9 дүүрэг болон хөдөө орон нутагт хамгаалалтын үйлчилгээг үзүүлж, нийт 200 орчим хамгаалалтын ажилтан, 5 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг, 3 камерын хяналтын оператор, 10 гаруй оффисын ажилтан бүхий нэгдсэн багийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар бид Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй харилцагч байгууллагад хамгаалалтын үйлчилгээ үзүүлэн, харилцагч бүрийн хэрэгцээ, объектын онцлогт нийцсэн найдвартай хамгаалалтын шийдлийг хүргэн ажиллаж байна.

200+хамгаалалтын ажилтан
5хүний шуурхай бүлэг
3камерын хяналтын оператор
10+оффисын ажилтан
20+харилцагч байгууллага
Мэргэжлийн чадавх, техник тоног төхөөрөмж

Мэргэжлийн баг. Орчин үеийн технологи.

«Хос Билиг Секьюрити Холдинг» ХХК нь хамгаалалтын үйл ажиллагааны чанар, шуурхай ажиллагаа болон ажилтнуудын бэлэн байдлыг хангах зорилгоор орчин үеийн техник, технологи, зориулалтын тоног төхөөрөмж, мэргэжлийн хамгаалалтын хэрэгслээр үйл ажиллагаагаа ханган ажилладаг.

Камерын хяналтын төв

Камерын хяналт

Объектын аюулгүй байдлыг тасралтгүй хянах зориулалттай камерын хяналтын систем болон мэргэжлийн операторын үйл ажиллагааг хэрэгжүүлж, шаардлагатай мэдээллийг шуурхай хянах, бүртгэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Шуурхай ажиллагааны автомашин

Шуурхай ажиллагааны автомашин

Шуурхай бүлгийн үйл ажиллагааг дэмжих зориулалтын автомашинаар хангагдсан бөгөөд шаардлагатай тохиолдолд объектод шуурхай хүрч ажиллах, хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлсэн.

Хамгаалалтын ажилтны албаны хувцас

Мэргэжлийн хамгаалалтын хэрэгсэл

Хамгаалалтын ажилтнуудыг ажил үүргийн онцлогт тохирсон мэргэжлийн албаны хувцас, таних тэмдэг, хамгаалалтын хэрэгслээр ханган ажилладаг.

Тусгай хамгаалалтын хэрэгсэл

Тусгай хамгаалалтын хэрэгсэл

Холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглах гав, бороохой болон бусад зориулалтын тусгай хэрэгслийг шаардлагатай тохиолдолд ашиглах нөхцөлөөр ханган ажиллана.

Галт зэвсгийн хамгаалалт

Холбогдох хууль тогтоомж, зөвшөөрөл, байгууллагын дотоод журмын шаардлагыг чанд мөрдөн, зэвсэг ашиглах эрх бүхий ажилтан, шаардлагатай хамгаалалтын чиглэлд зориулалтын галт зэвсгийн хамгаалалтыг хэрэгжүүлнэ.

Технологи

24/7 AI камерын хяналт

Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг хяналтын камерыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, объектын аюулгүй байдлыг 24 цагийн турш бүрэн хянан, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, түргэн шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлж байна.

Нарийвчлал
800мегапиксель

400 мегапикселийн суурин болон бөмбөгөр хос камерын дүрсийг нэгтгэн өндөр нарийвчлалтай дүрс гаргана.

Оптик томруулалт
50xхүртэл

5х оптик (2.8–12мм линз) болон 20х оптик (4.7–94мм линз), нийт 50х дижитал татах чадвартай.

Шөнийн хараа
120метр

10 ширхэг өндөр хүчин чадалтай инфра улаан гэрэлтэй: улаан гэрлийн зай 120м, цагаан гэрлийн зай 60м.

Эргэлтийн механизм (PTZ)
355°хэвтээ · 90° босоо

Секундэд 0–20° эргэх хурдтайгаар орчныг бүрэн тольдоно.

Автомат ажиллагаа
16урьдчилсан байрлал

16 төрлийн preset байрлал, 2 цэгийн хооронд скан хийх, хамгаалалтын горимтой.

Санах ой
Memoryresume

Тог тасарсан ч санах ойгоо хадгалж, ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлнэ.

90%
хүртэл хохирол барагдуулалт
Эрсдэл хариуцах тогтолцоо, даатгал

Хариуцлага нь баталгаажсан хамгаалалт

Гуравдагч этгээдийн өмнө үүсэж болзошгүй хохирлын эрсдэлийг бууруулах зорилгоор бид «Мөнх Даатгал» ХХК-тай «Ерөнхий хариуцлагын даатгалын гэрээ» байгуулан ажилладаг. Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан эрсдэлийг хариуцаж, хамгаалалтын албаны буруугаас хохирол учирсан нь тогтоогдвол хохирлын 90 хүртэлх хувийг барагдуулна.

Давуу тал

Бидний давуу талууд

01Хууль эрх зүйн бүрэн зохицуулалттай үйл ажиллагаа
02MNS 6908:2021 стандартын дагуу тогтвортой хэрэгжүүлэлт
03Тусгайлсан хамгаалалт шаардсан өндөр зэрэглэлийн объектууд дээр ажилласан туршлага
04Тасралтгүй хяналт, шуурхай удирдлага бүхий зохион байгуулалт
05Даатгалын хамгаалалттай, эрсдэл хариуцах чадвартай систем
Хамтрагч байгууллагууд

Итгэл хүлээлгэн хамтран ажилладаг байгууллагууд

Манай компанид итгэл хүлээлгэн хамтран ажилладаг байгууллагууд нь салбартаа тэргүүлэгч, өндөр шаардлага бүхий байгууллагууд бөгөөд бид тэдний итгэлийг бодит үр дүнгээр баталгаажуулж ирсэн.

Millennium Plaza Blue Sky Tower Daco Tower Toyota Таван Богд River Mall · River Plaza Nura Mongolia Zint Khan Cashmere Гэгээнтэн Entertainment Гэгээнтэн Оффис Хос Даль Парк Од Mall NCD Group — Casa Davinci Наранмандал Энтерпрайзес Юбиксолюшн ХХК Говийн Мөнгөн Жолоо Илч Түлш ХХК

Улаанбаатар хот

Millennium PlazaБизнесийн төв
Blue Sky TowerЗочид буудал, оффис
Daco TowerОффисын барилга
Toyota Таван БогдАвтомашины худалдаа, засвар үйлчилгээ
River Mall · River PlazaХудалдааны төв
Nura MongoliaХиймэл оюунд суурилсан эрт илрүүлгийн төв
ZintZint Pharm — эм, эмийн бүтээгдэхүүн
Khan CashmereНоолуурын үйлдвэр
Гэгээнтэн EntertainmentЭнтертайнмент төв
Гэгээнтэн ОффисОффисын барилга
Хос ДальОрон сууц, худалдаа үйлчилгээ
Парк Од MallХудалдааны төв
NCD GroupCasa Davinci

Хөдөө орон нутаг

Наранмандал ЭнтерпрайзесАлтны уурхай, үйлдвэр · Баянхонгор аймаг
Юбиксолюшн ХХКЦагаанчулуутын алтны уурхай · Дорнод аймаг
Говийн Мөнгөн ЖолооНүүрсний талбай, кемп · Дорноговь, Ханги боомт
Илч Түлш ХХКТэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр, агуулах
Бидэнтэй хамтран ажиллахыг хүсвэл

Хэрэгцээт үйлчилгээгээ сонгоод үнийн санал аваарай

Үнийн санал авах
Мэдээ мэдээлэл

Байгууллагын сүүлийн үеийн мэдээ

2026.10.05
Сургалт

Ажилтнуудын ур чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжийг дээшлүүлэх бодлого, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Дэлгэрэнгүй
2026.10.02
Уул уурхай

Аюулгүй байдал бол бидний үнэт зүйл

Уул уурхайн талбайд нэг секундийн сонор сэрэмж чухал, нэг алхмын хариуцлага ч үнэ цэнтэй.

Дэлгэрэнгүй
2026.09.25
Хүний нөөц

«Чингэлтэй 1000 ажлын байр» өдөрлөгт оролцлоо

Ажил хайж буй иргэд, оюутан залуучуудад компанийнхаа нээлттэй ажлын байр, ажлын нөхцөлийг танилцууллаа.

Дэлгэрэнгүй
2026.09.25
Хяналт шалгалт

Объектын хяналт, шалгалт

Хамгаалалтын объектуудад ээлж хүлээлцэх ажиллагаа болон хяналт шалгалтыг тогтмол зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Карьер, хөгжил

Хүний нөөц

Бидний хамгаалалтын үндэс бол хүмүүс. Техник технологи, тоног төхөөрөмжөөс гадна ажилтан бүрийн ур чадвар, бэлэн байдал, хариуцлагыг хамгаалалтын үйлчилгээний гол хүчин зүйл гэж үздэг.

Тиймээс өсөн хөгжиж буй хамт олондоо мэргэжлийн хамгаалалтын ажилтныг тогтмол сонгон шалгаруулж, шинээр нэгдсэн хүн бүрийг улирал бүрийн мэргэжлийн сургалт, дадлагаар бэлтгэн, мэдлэг, сахилга хариуцлагыг нь тасралтгүй хөгжүүлдэг.

Тогтвортой ажлын байр
Мэргэжлийн сургалт
Өсөж хөгжих боломж
Нийгмийн баталгаа
Анкет илгээх
Хамгаалалтын ажилтнуудын мэргэжлийн сургалт Ээлжийн бүрэлдэхүүнд зааварчилгаа өгч буй нь
Бидэнтэй нэгдээрэй

Нээлттэй ажлын байр

01
Хамгаалалтын ажилтанОбъектын өдөр тутмын хамгаалалт, аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлнэ.
02
Шуурхай бүлгийн ээлжийн ахлагчШуурхай бүлгийн ээлжийн үйл ажиллагаа, ажилтнуудын зохион байгуулалт, үүрэг гүйцэтгэлийг хариуцна.
03
Камерын хяналтын операторКамерын хяналт, мэдээллийн бүртгэл, нөхцөл байдлын шуурхай хяналтыг хэрэгжүүлнэ.
Холбоо барих

Хамгаалалтын шийдлээ ярилцъя

Объектынхоо онцлогийг хэлээрэй — бид тохирсон санал, үнийн тооцоог 24 цагийн дотор хүргүүлнэ.

Утас
Даваа–Баасан 09:00–18:00 · Шуурхай 24/7
Мэйл хаяг
Танд 24 цагийн дотор хариу илгээх болно.
Хаяг
Баянбогд Плаза, 3-р давхар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу
Н.Тэнүүнмөрөн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал +976 8999 6830
Г.Солонго Хуулийн зөвлөх +976 8989 6830
Байгууллагын утас Даваа–Баасан 09:00–18:00 +976 7720 2525
Байршил
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Их тойруу, Баянбогд Плаза, 3-р давхарт
Утас: 7720-2525 · 9963-6785
Даваа–Баасан 09:00–18:00 · Шуурхай 24/7
Google Maps дээр нээх